2024/04/27

“Хүнсний аюулгүй байдал” аян 3 сар үргэлжилнэ

info@inder.mn
2024/03/22

“Хүнсний аюулгүй байдал” сэдэвт аяныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газраас гуравдугаар 20-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд зохион байгуулна.

Тус арга хэмжээг нээж аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газрын дарга нар болон холбогдох албан тушаалтнуудад цахимаар чиглэл хүргүүлжээ.

Энэхүү аяны хүрээнд төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нарт хийж, хүнсний аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэлээс сэргийлж, илрүүлсэн зөрчлийг арилгуулах, шалтгаан нөхцөлийг тодорхойлох, таслан зогсоох чиглэлээр ажиллах юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна