2024/04/27

Сөүл хотын Цагдаагийн газартай монгол иргэдийн эрхийг хамгаалах чиглэлд хамтран ажиллана

info@inder.mn
2024/03/22

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга П.Батхүлэг 2024 оны гуравдугаар сарын эхээр БНСУ-ын Сөүл хотын Цагдаагийн газрын Гадаад хамтын ажиллагааны газрын Монгол Улсыг хариуцсан төлөөлөгч Юнь Рю Гёнтэй албан уулзалт хийсэн. 

Монгол Улсын иргэдийг гэмт хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа хийх, иргэдийн эрхийг хамгаалах, гэмт хэрэгт холбогдсон иргэдэд тухайн асуудал бүр дээр хуулийн болон аргазүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх чиглэлд хамтран ажиллахаар ярилцаж, тохиролцсон.

Сөүл хотын Цагдаагийн газар нь энэ жил Монгол Улсыг хариуцсан төлөөлөгчийг анх удаа томилсон ба төлөөлөгч Юнь Рю Гён нь монгол хэлээр зөвлөгөө мэдээлэл өгөх тул гэмт хэрэг, зөрчлийн асуудалд холбогдсон, эрүүгийн хэргийн хохирогч болсон зэрэг эрх зүйн туслалцаа шаардлагатай иргэд манай төвийн 02-2266-8228, 02-2278-8030 дугаарын утсаар холбогдох боломжтой гэж БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна