2024/04/27

Э.Цэндбаатарыг Парисын олимпийн эрхийн тэмцээний сорилд оролцуулахаар болжээ

info@inder.mn
2024/03/22

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар Парисын олимпын эрхийн тэмцээний сорилд оролцох хүсэлтээ Монголын боксын холбоонд гаргажээ. Тэрээр "Олимпын эрхийн тэмцээний 63.5 кг жинд сорил хийхийг минь зөвшөөрч өгнө үү. Уг сорилд хэрвээ тулалдаж, Олимпын эрхийн тэмцээнд явах боломжоо авах юм бол та бүхнийхээ итгэлийг алдахгүй, сахилга баттай байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөнө. Цаашлаад Парист болох олимпын тэнгэрт эх орныхоо далбааг мандуулахын төлөө хичээх болно. Хүсэлтийг минь хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү" хэмээсэн байна.

Тэгвэл түүний хүсэлтийг Монголын боксын холбоо хүлээн авч, сорил тэмцээнд оролцохыг зөвшөөрчээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна