2024/04/27

Авлига, албан тушаалын гэмт хэргийн 60 хувийг Гаалийн улсын байцаагч холбогдсон хэрэг эзэлжээ

info@inder.mn
2024/03/22

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хэмжээнд авлига, албан тушаалын гэмт хэрэг сүүлийн хоёр жилийн хугацаанд 53.4 хувиар өссөн байна.

 Үүний 60 орчим хувьд нь хилээр бараа, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхээр гаалийн байгууллагад мэдүүлэг гаргасан иргэн, хуулийн этгээд болон гаалийн улсын байцаагч холбогдон шалгагджээ.
 Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас дээрх нөхцөл байдлыг үндэслэн тус сумын Гаалийн газрын 150 гаруй албан хаагчтай уулзалт хийж, авлига, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудлаар мэдээлэл өгсөн байна.

Нийтэлсэн: Улсын Ерөнхий Прокурорын газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах алба



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна