2024/04/27

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ С.НАРАНЦЭЦЭГ ХҮНДЭТГЭЛИЙН ЛЕКЦ УНШЛАА.

info@inder.mn
Өчигдөр 14 цаг 12 минут

✅Тус эмнэлэг жил бүрийн 3 дугаар сарын 30-ны Дэлхийн “Эмч нарын өдөр”-ийг угтан 03 дугаар сарыг байгууллагынхаа хэмжээнд “Эмч мэргэжилтний нэрэмжит сар” болгон зарлаж, энэ жил "Эерэг хандлага бүтээлч манлайлал’’ уриан дор эмч мэргэжилтнүүд рүүгээ чиглэсэн олон талт зорилтод үйл ажиллагаануудыг төлөвлөн зохион байгуулдаг уламжлалтай билээ.

✅Дээрх үйл ажиллагааны хүрээнд өнөөдөр буюу 3 дугаар сарын 26-ны өдөр нийт эмч мэргэжилтний өглөөний сургалт мэдээллийн цагаар тус эмнэлгийн Эмнэлзүйн эрхэлсэн дэд захирал Монгол улсын Хүний гавъяат эмч, Анагаах ухааны доктор, дэд профессор Сономын Наранцэцэг “ГУРАВДУГААР ЭМНЭЛЭГ МИНЬ БАХАРХАЛТ ХАМТ ОЛОН МИНУ” сэдэвт Хүндэтгэлийн лекц уншиж сонордууллаа.

✅Тус эмнэлэгт жирийн сувилагч мэргэжилтнээс ажлынхаа гарааг эхлүүлсэн тэрээр их эмчээр суралцаж төгссөний дараа мөн тус эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тасагт их эмчээр ажиллаж, тасгийн эрхлэгч, эмнэлзүй эрхэлсэн дэд захирал хүртлэх удирдах албан тушаалыг тасралтгүй үр бүтээлтэй хашсан бөгөөд, нийт 36 жилийн ажилласан өөрийнхөө эмчийн амьдрал, ажлын замналын туршид өнөөдрийг хүртэл хуримтлуулсан өөрийн мэдлэг, туршлагаасаа залгамж халаа, залуу үе болсон эмч нартаа хуваалцаж, сургамжтай сайхан зөвлөгөө өглөө.

✅Өнөөдрөөс улс эх орондоо хөдөлмөрлөсөн гавьяаныхаа амралтыг эдлэхээр ажлаас чөлөөлөгдөж буй эрхэм хүндэт Гавьяат эмч С.Наранцэцэг тандаа тус эмнэлгийн нийт хамт олон, удирдлагын нэрийн өмнөөс эрүүл энх, цаашдын тань амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна