2024/04/27

Завхан аймагт автомашин голын мөсөнд цөмөрсөн 2 тохиолдол гарчээ

info@inder.mn
2024/03/28

Завхан аймгийн Алдархааны Чигэстэй гол, мөн аймгийн Тосонцэнгэл суманд автомашин голын мөсөнд цөмөрсөн тохиолдол өчигдөр гарлаа.

Хавар нарны туяа цэнгэг нуур, голын мөсөн дээр туссанаар мөсийг нэвтлэн доорх усыг халааж, мөс доороосоо хайлдаг тул цөмрөх аюул харагдахгүйгээр нэмэгдсээр байдаг.

Иймд явганаар болон автомашинтай гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна. 

Эх сурвалж: ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газар



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна