2024/04/27

"Онцгой алба-Бидний алба" сэдэвт уулзалтад 400 орчим хүн оролцлоо

info@inder.mn
2024/03/29

Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас Онцгой байдлын байгууллагын түүхт 20 жилийн ойг угтан "Онцгой алба-Бидний алба" сэдэвт уулзалт, арга хэмжээг  өнөөдөр аймгийн Залуучуудын ордонд зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд  ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр оролцож, байгууллагын түүхэн хөгжил,  бахархал, үнэт зүйл, гамшиг ослын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, ажил, мэргэжлийн онцлогийн талаар танилцуулж, алба хаагчдын санал сэтгэгдлийг нь сонссон юм.

Уулзалтад аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчид, гэр бүлийн хамтаар оролцсон бөгөөд нийт 400 орчим хүн хамрагдлаа.

Мөн алба хаагчдын зүгээс ар гэрийнхэндээ зориулж мэндчилгээ дэвшүүлэн, албаны үйл ажиллагааг харуулсан үзмэрийг дэлгэн сонирхууллаа.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна