2024/04/27

38 зорчигчтой автобус ачааны автомашинтай мөргөлдсөн ноцтой осол гарчээ

info@inder.mn
2024/03/29

Өнөөдөр 09:00 цагийн үед Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 38 зорчигчтой автобус ачааны автомашинтай мөргөлдсөн ноцтой осол гарчээ. Автобусанд зорчиж явсан 38 иргэнээс 18 нь хүнд гэмтэж, Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн байна.

Энэ талаар Төв аймгийн нэгдсэн эмнэлгийнхэн  “38 зорчигчтой автобус ачааны автомашинтай мөргөлдөж, 18 хүн хүнд бэртэж, манай эмнэлэгт хүргэж ирсэн. Одоогийн байдлаар таван хүний биеийн байдал маш хүнд байна. Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс хоёр баг Төв аймаг руу гарсан. Эхний ээлжид хүнд байгаа хүмүүсээ Улаанбаатар руу шилжүүлэхээр ажиллаж байна. Мөн “Мөнгөн гүүр” эмнэлгийн баг ирж ажиллаж байна. Таван хүн хавсарсан бэртэлтэй, хугаралтай, нүд хальтрам байна. Бусад хүний гар, хөл, нуруу хугарсан” гэлээ.

Одоогоор хэргийн газарт цагдаагийн алба хаагчид ажиллаж байгаа бөгөөд зам тээврийн осолд өртсөн автомашин техникүүдийг замаас чөлөөлж байгаа аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна