2024/09/08

Гол усны аюулаас сэрэмжлүүлж байна

info@inder.mn
2024/07/12

Өнгөрсөн хоногт усны ослоор гурван иргэн амь нас алджээ.

Иймд аялал, амралтаар явж буй иргэдэд гол усны аюулаас сэргийлж болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

-Хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, гол, тогтоол усны ойролцоо тоглуулахгүй байх

-Амарч зугаалахдаа голын эрэг нурахаас сэргийлж сонор, сэрэмжтэй байх,

-Уулын ам, голын ай савд отоглож, хоноглохгүй байх

-Аж ахуй нэгж байгууллагууд, орон сууцны хорооллууд зоорийн давхарыг ус орохоос сэргийлэн хамгаалалт татах, усыг соруулах

-Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналттай байлгах

-Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчиж амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалахыг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас сэрэмжлүүллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна