2024/10/23

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлсөж ундаасна тул тохиромжгүй

info@inder.mn
21 цаг 22 минутын өмнө

2024-10-22, Мягмар гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 20

Аргын тооллын: 2024-10-22, Мягмар гараг

Наран ургах шингэх: 7:22-17:51

Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлсөж ундаасна тул тохиромжгүй.

Барилдлага: Үхэхийн барилдлагатай өдөр

Билгийн тооллын 20, Ангараг гараг. Намрын адаг хөх нохой сарын гурван хөх хэрцгий охин одтой, шарагчин хонь өдөр. 
Барилдлага: үхэх
Шүтэн барилдлага: хүрэлцэхүй
Суудал: хий
Өдрийн наран мандах, жаргах цаг нь 7:22-17:51. 
Өдрийн сайн цаг нь бар(03.40-05.40), туулай(05.40-07.40), могой(09.40-11.40), бич(15.40-17.40), нохой(19.40-21.40), гахай(21.40-23.40) болой.
Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. 
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлсөж ундаасна тул тохиромжгүй.
Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар
авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна