2025/03/14

Өнөө маргаашдаа бүх нутгаар жиндүү хүйтэн байна

info@inder.mn
2018/12/07

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа бүх нутгаар жиндүү хүйтэн байна. 2018 оны 12 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 22-27 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 17-22 хэм хүйтэн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна