2025/03/14

Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн

info@inder.mn
2018/12/08

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларна.

2018 оны 12 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгороор 27-32 хэм, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Дарьгангын тал нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 11-16 хэм, бусад нутгаар 14-19 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 16-18 хэм хүйтэн байна.

2018 оны 12 дугаар сарын 09-нөөс 12 дугаар сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

9-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 9-нд Баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11, 12-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 20-25 хэм, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна