2026/01/28

Ерөнхий сайдын шийдвэрийн зөв, бурууг үндэслэлтэй тайлбарлах судлаач алга

info@inder.mn
13 цаг 10 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Швейцарийн Давосын чуулганд оролцох үеэрээ АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын санаачилсан Энхийн зөвлөлийн гэрээг дэмжиж, гарын үсэг зурж баталгаажуулсан. Үүнд зарим улстөр судлаачид шүүмжлэлтэй хандаж байгаа бол зарим нь зөв, зоригтой, цаг үеэ мэдэрсэн алхам хийлээ гэж дүгнэж байна 

Учир нь Ерөнхий сайд Монгол Улс ямарваа нэгэн үүрэг хүлээх олон улсын гэрээ хэлэлцээрт бие дааж гарын үсэг зурах эрх байхгүй. Энэ асуудлыг УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж, парламентаас зөвшөөрөл авч байж Засгийн газрын тэргүүн гарын үсэг зурах байж. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд УИХ-ын онцгой бүрэн эрхэнд халдаж, холбогдох байнгын хороодтой ч зөвшилцөөгүй зэргээр Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, Олон улсын гэрээний тухай хуулиудыг зөрчсөн гэж УИХ-ын гишүүн Б.Жаргалан ярилцлагадаа дурджээ.

Харин  судлаач, түүхийн ухааны доктор Р.Болд “Гадаад бодлогын бие даасан байдлыг хангаж, тэнцвэр тогтоосон, цагаа олсон, зоригтой алхам хийсэн Ерөнхий сайд Г.Занданшатарт баяр хүргэмээр байна” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Мөн ахмад дипломатч Д.Баярхүү “Д.Трампын санаачилсан Энхийн зөвлөлийн дүрэм нь Монгол Улсын гадаад бодлогын суурь зорилтуудтай зөрчилдөхгүй төдийгүй энх тайван, тогтвортой хөгжилд оруулах манай улсын бодит хувь нэмрийг урагшлуулж ахиулахад ач холбогдолтой. Манай улсын гадаад бодлогод бас нэгэн шинэ боломж гарч ирлээ” гэжээ.

Юутай ч Монгол Улсын Олон улсын гэрээний тухай хуулийн 14.3-т “Дараахь албан тушаалтан бүрэн эрхийн итгэмжлэлгүйгээр олон улсын гэрээ байгуулах асуудлаар хэлэлцээ хийх, олон улсын гэрээнд гарын үсэг зурах эрхтэй:

  гэж заасан байна. Гэхдээ Ерөнхий сайд олон улсын гэрээнд гарын үсэг зурах, нэгдэх асуудлаар УИХ, холбогдох байнгын хороотой зөвшилцөх заалт бас бий.

Тэгэхээр Ерөнхий сайдын шийдвэрийг хоёр талаас нь тайлбарлаж болохоор тодорхойгүй нөхцөл үүсчээ. Судлаачид үндэслэлтэй байр сууриа илэрхийлж, талцлыг нэг тийш болгох биз ээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна