Ажлын цар хүрээ, зорилго:
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай Конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд хэрэгжих түр барилга байгууламжийг түрээсийн хэлбэрээр ашиглах, угсрах, буулгах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах үйл ажиллагаанд захиалагчийг мэргэжлийн түвшинд дэмжих зорилгоор гэрээний зөвлөх үйлчилгээ авна.
Энэхүү зөвлөх үйлчилгээний зорилго нь гүйцэтгэгч сонгон шалгаруулах болон гэрээ байгуулах үйл явцыг Монгол Улсын хууль тогтоомж, холбогдох олон улсын стандарт, төслийн удирдлагын сайн туршлагад нийцүүлэн зохион байгуулахад шаардлагатай гэрээний баримт бичиг, тусгай нөхцөл, эрсдэлийн удирдлагыг боловсруулах, мөн сонгон шалгаруулалт болон гэрээ хэлэлцээрийн явцад захиалагчид мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд оршино.
Зөвлөхийн ажлын даалгавар
Зөвлөх нь дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
Тавигдах шаардлага:
Бүрдүүлэх материал:
Хуулийн этгээд бол:
– Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
– Компанийн үйл ажиллагааны чиглэл, танилцуулга
– Хийж гүйцэтгэсэн ажлын туршлага, ижил төстэй зөвлөх үйлчилгээний талаарх мэдээлэл
Хувь хүн/баг бол:
– Анкет /СV/;
– Хийж гүйцэтгэсэн ажлын туршлага, ижил төстэй зөвлөх үйлчилгээний талаарх
мэдээлэл
Материалыг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 15:00 цагаас өмнө cop17@ulaanbaatar.mn цахим шуудангаар хүлээн авна
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, БИГ центр, 4 давхар “КОП 17 хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын газар” ОНӨААТҮГ
Харилцах утас: 77072217
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна