“Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм”-д зааснаар хүн амын тооцоот нягтрал нэг га газарт 450 байх ёстой. Гэтэл нийслэлийн 6 дүүргийн 111 байршил, 1044 га газарт энэхүү нягтралын хэмжээг давжээ. Тиймээс нэр дурьдсан доорх газруудад цаашид инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай барихаас бусад зориулалтаар, шинээр газар эзэмших, ашиглах эрх, барилга байгууламж барих зөвшөөрөл олгохгүй байх шийдвэрийг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас гаргалаа. Үүнд:
Энэхүү шийдвэр хэрэгжиж эхэлснээр Улаанбаатар хотын тодорхой хэсгүүдэд байшин барилга бус, ногоон байгууламж, тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн бүхий хот төлөвлөлтийн шинэ жишиг бий болно хэмээн үзэж байгаа юм. Нэмэлт мэдээлэл хүргэхэд, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Бөхийн өргөөний уулзвараас урагш Сангийн хорооны гудамж орчмын 7.2 га талбайд хүн ам, барилгажилтын нягтралыг тооцож үзэхэд нягтрал 500-600 хүн/га байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна