2024/07/27

"Жапан Рюүкэн-2023" мэдээллийн үзэсгэлэн зохион байгуулагдлаа

info@inder.mn
2023/09/21

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газар, Монголын Япон хэлний сургалтын байгууллагуудын холбоо, Монголын Залуучуудын холбооноос жил бүр уламжлал болгон хамтран зохион байгуулдаг Япон Улсад ажиллах, суралцах “Жапан Рюүкэн-2023” намрын улирлын мэдээллийн үзэсгэлэн 2023 оны 09 дүгээр сарын 16,17-ны өдрүүдэд “BlueMon” цамхагт олон улсын шинж чанартай болж өнгөрлөө.

Тус арга хэмжээний үеэр Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газрын Гадаадад ажиллах хүч гаргах хэлтсийн дарга Н.Алтансувд, Япон Улсад ажиллах хүч илгээх асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Энхжаргал нар Япон Улсад Оршин суух зөвшөөрөлтэй “Тусгай ур чадвартай ажилтан” илгээх үйл ажиллагааны талаар танилцуулга хийж, иргэдийн асуултад хариулж, мэдээлэл зөвлөгөө өгч ажиллав.

Энэ удаагийн “Жапан Рюүкэн-2023” намрын улирлын мэдээллийн үзэсгэлэнд Япон Улсаас Монгол Улсад япон хэлний сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, Япон Улсын нэр хүнд бүхий коллеж, Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газартай ажил үүргийн гэрээ байгуулж, хамтын ажиллагаа тогтоосон Хөдөлмөр зуучлал болон Хүлээн авагч байгууллагуудын төлөөлөл болох 20 орчим аж ахуйн нэгж, байгууллага урилгаар оролцож, иргэдэд хамгийн ойроос мэдээлэл, зөвлөгөө өгснөөрөө онцлог байлаа. 

Мөн арга хэмжээний үеэр их дээд сургуультай зарим орон нутагт үргэлжлүүлэн зохион байгуулж өгөхийг хүссэн иргэдийн санал санаачилгыг зохион байгуулагчдын зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийллээ. 

ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАР



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна