Сүүлийн үед гелэн вок буюу угаалгын капсулан шингэнийг ахуйн хэрэглээнд өргөнөөр ашиглаж байна.
АНУ-д хийгдсэн судалгаагаар 2012-2014 онд 18 ба түүнээс доош насны хүүхдүүдийн дунд гелэн вокны хордлогын 9814 тохиолдол бүртгэгдсэн байна.
Үүний ихэнх хувийг 0-5 насны хүүхдүүд эзэлж байгаа бөгөөд нийт тохиолдлын 12.5 хувь нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн байна.
Нунтаг воктой харьцуулбал гелэн вокны хордлогод өртсөн хүмүүс эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх магадлал 4 дахин их байна.
Өөр нэгэн судалгаагаар хүүхдүүдийн ихэнх хувь (60 хувь) нь гелэн вокыг зориулалтын савнаас нь гаргаж ил тавьсан үед эсвэл савнаас нь авч хордлогод өртдөг байна.
Учир нь өнгө үзэмж сайтай, жижигхэн хэлбэртэй, гоё үнэртэй тул хүүхдүүдэд сонирхолтой санагдаж хордлогод өртөх эрсдэлийг бий болгодог.
Хордлогын үед илрэх шинж тэмдгүүд:
Аманд хийх, залгих замаар болон нүд, арьс, салстаар дамжин хордлогод өртдөг. Хордлогын шинж тэмдгийг анхааралтай ажиглаж, доорх шинж тэмдгүүд илэрвэл яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй.
Залгисан үед:
Нүдэнд хүрсэн үед
Арьсанд хүрсэн үед
Иймд дараах зөвлөмжийг мөрдөж, хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, гелэн вокны хордлогоос сэргийлээрэй!
Эх сурвалж: НЭМҮТ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна