2025/04/13

“Монгол-Хятадын экспо” 5 дахь удаагаа болно

info@inder.mn
2025/04/10

“Монгол-Хятадын Экспо” 5 дахь удаагийн арга хэмжээний бэлтгэл ажлын асуудлаарх талуудын уулзалт 2025 оны дөрөвдүгээр сарын 07-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо боллоо.

Уулзалтыг Монголын Улсын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Болорчулуун БНХАУ-ын талаас Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ы Худалдааны танхимын дэд дарга Кань Жигө нар тэргүүлэв.

Талууд хоёр орны экспог зохион байгуулах хугацаа, байршил, үйл ажиллагааны агуулга, төлөөлөгчдийн тоо, үзэсгэлэнгийн бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэх зэрэг сэдвийн хүрээнд харилцан ярилцаж, уулзалтаар тохирсон асуудлаар протокол үйлдэн гарын үсэг зурав. Протоколын дагуу “Монгол-Хятадын экспо”  5 дахь удаагийн арга хэмжээг 2025 оны есдүгээр сард ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулахаар тохиролцлоо.

“Монгол-Хятадын экспо” үзэсгэлэн яармаг нь хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдийн гадаад харилцааг тэлэх, зах зээлийн шинэ боломжийг нээн, бэхжүүлэхэд давуу талд болдог 4 жилийн уламжлалтай арга хэмжээ билээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна