2025/02/13

Ezuvshuurul.mn цахим систем ашиглалтад орлоо

info@inder.mn
2021/11/02

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2021 оны А/281 тушаалын дагуу  “Гадаадын иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох журам”-ын 3.3, 3.4, 3.5, 3.6-д заасан үйлчилгээг 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ezuvshuurul системээр дамжуулан цахим хэлбэрээр үзүүлж эхэллээ.

Ингэснээр төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжүүд ил тод түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй, цахимаар авах боломж бүрдэж байгаа юм. Мөн төрийн байгууллагуудын уялдаа холбоо хяналт сайжирч үйл ажиллагааны зардал буурах юм.

Ezuvshuurul.mn цахим систем нь ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авахтай холбоотой үйлчилгээг үзүүлэхээс гадна БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн Солонгос хэлний шалгалтын бүртгэлтэй холбоотой мэдээллийг цахимаар хүргэх юм гэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна