Олон улсын боксын холбоо буюу "IBA"-ын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Туркийн Истанбул хотноо тав дахь өдрөө үргэлжилж байна.
Тэмцээнд манай улсаас Б.Пүрэв-Очир, Т.Чулуунтөмөр, С.Баттулга дасгалжуулагчтай 10 тамирчин оролцож байгаа бөгөөд -54 кг жинд тулалдсан О.Есүгэн өчигдөр эхний өрсөлдөгчөө яллаа.
Тэрээр Мексикийн Кинонез Фернандезтэй тулалдсан бөгөөд хоёрдугаар үеийн 2:14 минутад шүүгчийн шийдвэрээр ялсан. Ингэснээр О.Есүгэн шилдэг 16-д Энэтхэгийн Шикшатай энэ сарын 15-д тулалдахаар болов.
Харин
Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг IBA Youtube сувгаар шууд дамжуулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна