Хууль зүй, дотоод хэргийн яам болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад хууль сахиулах ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдлыг дээшлүүлэх нь” төслийн хүрээнд эмэгтэйчүүдийн манлайллыг идэвхжүүлэх, хөгжүүлэх, ур чадварыг бэхжүүлэх зорилгоор “Эмэгтэйчүүдийн манлайлал” хөтөлбөрийг зохион байгуулсан байна.
Хууль сахиулах салбарын эмэгтэйчүүдийг манлайллыг сэдэлжүүлэх, хөгжүүлэх зорилготой энэхүү хөтөлбөр нь хоёр сарын хугацаанд амжилттай хэрэгжиж өчигдөр төгсөлтийн арга хэмжээгээ зохион байгуулж, төслийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлаа дүгнэжээ.
Хаалтын арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Б.Батхуяг, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн шадар суурин төлөөлөгч Лин Цао, АНУ-ын Элчин сайдын яамны Мансууруулах бодис, хууль сахиулах асуудал хариуцсан товчооны ажилтан Ц.Эрдэнэхишиг, Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Н.Мөнхзул, Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, Дотоод хэргийн Их сургуулийн Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор, доктор, дэд профессор, цагдаагийн хурандаа Д.Эрдэнэбаатар болон хөтөлбөрт хамрагдсан алба хаагчид оролцсон байна.
Хөтөлбөрт цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 80, Дотоод хэргийн их сургуулийн 20, нийт 100 алба хаагч оролцож, манлайллын талаарх ойлголт, мэдлэгийг бататгах, дээшлүүлэх, улмаар 20 багт хуваагдан, багаар ажиллах ур чадварыг хөгжүүлэн шинэ санал санаачилгуудыг өрнүүлж үр дүнтэй олон ажлуудыг хэрэгжүүлжээ.
Нийтэлсэн: Н.Алтанцэцэг
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна