2026/04/08

ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ЦОЧРОЛД ОРУУЛСАН “ЭРХ” САЙД

info@inder.mn
4 цаг 9 минутын өмнө

Эрх мэдэл, мөнгө байхад парламентын гишүүн болох шиг амархан юм алга. Ялангуяа эцэг, эхийнхээ нэр нүүрээр төрд “шургалж”, гишүүнээс сайд, сайдаас дахиад сайд болсон зарим нэг хүний намтар түүхээс харахад. Тэдний нэг нь саяхан л хэлээ хазсан эрх жаал гэгдэж байсан Энхбаярын Батшугар.

АНУ-ын Бентлигийн их сургуулийг эдийн засагч, санхүүчээр төгсөж, “JPMorgan” компанид хөрөнгө оруулалтын банкираар 3-хан жил ажилласан. Монголд ирэнгүүтээ МАХН-ын гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн даргаар нэгхэн жил ажиллаад л Монгол банкны Дэд ерөнхийлөгчийн сэнтийд шууд мотордуулсан.

Түүний том ар нь олны мэддэгчлэн экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр. Төрд ажилласан гэх дорвитой намтар, туршлагагүй хүүгээ пардаментийн гишүүн болгохын тулд 2021 онд МАХН-аа МАН-тай нэгдүүлснээр хүсснээ авсан ч харамсалтай нь төлөөсөнд нь намаа худалдсан гэх “ҮНЭН ЯЛ”-ыг өөртөө авсан.

За энэ ч яах вэ. Э.Батшугар сайн аавын буянаар парламентын гишүүн, бүр 2 ч удаа сайд болоод авлаа. Тиймдээ ч Намбарын Энхбаяр гэж хүний үр удам болж төрсөн их хувь заяаныхаа ачыг чамгүй хариулдаг бололтой. Юу гэхээр, Н.Учрал сайд Засгийн газрын бүрэлдэхүүнд орох сайд нараа зарлах үеэр өнөөх Э.Батшугар бүр Эрүүл мэндийн сайдын сэнтийд тухалныг түмэн олон мэдээд нүд нь бүлтрэхээ шахсан.

Энэ юу ч биш, төрсөн эцэг Намбарын Энхбаяр нь бүр ШОК. Хөөрхий, зайлуул цочролд ороод даралт энэ тэрээ үзүүлж янз бүр болсон юм шиг байгаа юм. Энэ тухайгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хүүгээ Эрүүл мэндийн сайд боллоо гэхэд нь цочиролд орсон. Гэхдээ хүү маань болгочих байх аа” гэж эцэг хүний шийр заана лаа.

Тиймээс Э.Батшугар сайдаа, дарга, сайд болох гэж байгаагаа зөвхөн хөнжил дотроо яриад байлгүй хааяаа ч гэсэн гэр бүлийнхэндээ хэлж бай л даа. Дараагийн удаа экс тэргүүн хатагтай маань бас ШОК болчих ч юм билүү, хэн мэдлээ.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна