2025/04/16

​ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗДТГ БОЛОН АМЕРИКИЙН ПОТОМАКИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

info@inder.mn
19 цаг 5 минутын өмнө

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар (ЗДТГ) болон Америкийн Нэгдсэн Улсын Потомакийн их сургууль хооронд боловсрол, судалгаа, чадавх, засаглал, технологийн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.


Санамж бичигт дүүргийн ЗДТГ-ын дарга О.Батмөнх, Потомакийн их сургуулийн Ерөнхийлөгч Андреа Кемп-Куртис нар гарын үсэг зурав.

Хамтын ажиллагааны хүрээнд дүүргийн төрийн албан хаагчдын мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор богино хугацааны мэргэшүүлэх сургалт болон магистрын зэрэг олгох хөтөлбөрт хамруулах юм.

Түүнчлэн албан хаагчдыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, хамтарсан сургалт, семинар, хэлэлцүүлэг, зөвлөгөөн зохион байгуулах, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх, сургагч багш нарыг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэхээр талууд тохиролцлоо.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна