Өнгөрсөн шөнө Сэлэнгийн Зэлтэр, Орхонтуул, Завханы Идэр, Хөвсгөлийн Эрдэнэбулган, Баянзүрх, Хатгалд -40 градусын хүйтэн хоножээ.Харин Завханы Яруу, Тэс, Баянхайрхан, Нөмрөгт -41 градус, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Цагааннуур, Завханы Их-Уул, Тэлмэн, Баян-Өлгийн Сагсай, Увсын Тэсд -42 градус, Хөвсгөлийн Рэнчинлхүмбэ, Цэцэрлэг суманд -43 градус, Завханы Отгон, Тосонцэнгэл, Цэцэн-Уул суманд -45 градус, Увсын Зүүнговьд -46 градус хоносон байна.Хамгийн хүйтэн Завхан аймгийн Баянтэс суманд -47 хэм хүрч хүйтэрчээ.
2023 оны 1 дүгээр сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас: 13-нд говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 15-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: 13-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр, зарим үед секундэд 22 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхэнд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -21...-26 градус, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -13...-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -8...-13 градус, өдөртөө -1...+4 градус, бусад нутгаар шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн байна. 11-нд нутгийн баруун хэсгээр, 12-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -38...-43 градус, өдөртөө -29...-34 градус, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -23...-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -10...-15 градус, бусад нутгаар шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -16...-21 градус хүйтэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна