2025/04/16

БОГИНО ЭРГЭЛТИЙН АВТОБУС ҮЙЛЧИЛГЭЭНД ГАРЛАА

info@inder.mn
Өчигдөр 10 цаг 02 минут

Чингэлтэй дүүргийн 22 дугаар хорооны иргэдийн нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах, тэр дундаа сурагчдын аюулгүй, ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор богино эргэлтийн автобус үйлчилгээнд гарлаа.

Уг хорооны хүүхдүүдийн дийлэнх нь 72 болон 49 дүгээр сургуульд суралцдаг. Өмнө нь хойш чиглэсэн автобусны маршрут байхгүйн улмаас урт замыг явган алхаж сургуульдаа хүрдэг байв. Энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс Богино Эргэлтийн чиглэлийг нэвтрүүллээ.

Богино эргэлтийн автобус нь Дүүргийн Нийтлэг үйлчилгээний газрын зогсоол, Дэнжийн мянга шинэ эцэс, Хайлаастын завсар-2 зэрэг чиглэлийн байршлуудаар Өглөө: 06:30 – 09:30, Өдөр: 11:00 – 13:30, Орой: 16:00 – 21:00 цагийн хооронд цагийн хуваарийн дагуу үйлчилнэ.

Мөн ахмад настнууд болон сурагчдад автобусны үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэхээр зохион байгуулж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна