2024/05/19

Н.Учрал: Койны цаана ямар ч баталгаа байхгүй

info@inder.mn
2021/10/28

"Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль"-ийн анхны хэлэлцүүлгийг хийхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Учрал мэдээлэл өглөө.

Тэрбээр "Тус хуулийн дагаа виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг Санхүүгийн зохицуулах хороо бүртгээд хянана. Виртуал хөрөнгөөр үйлчилгээ үзүүлж байгаа биржүүд койнуудаа бүртгэж авахдаа сайтар анхаарах хэрэгтэй. Өргөн барьсан хуулиар биржүүд бас хариуцлага хүлээнэ. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль УИХ-аар батлагдсан тохиолдолд энэ салбар тодорхой зохицуулалттай болно.

Иргэддээ хандаж хэлэхэд виртуал хөрөнгө авахдаа анхааралтай байхыг анхааруулмаар байна. Сэтгэлийн хөөрлөөр хандаж койн авдаг. Орон байраа зарж, зээл тавьж койн битгий аваач ээ. Үүний хариуцлагыг иргэн өөрөө хүлээнэ. Койны цаана ямар ч баталгаа алга. Нэг хэсэг хүмүүс ашиг хүртэж байгаа бол нөгөө хэсэг нь алдагдалд орж байгааг сайн анхаарах хэрэгтэй. Өнөөдөр манай улсад хууль эрх зүйн ямар нэгэн зохицуулалт байхгүй учир одоо зах зээлд гаргаж буй койнуудад ямар нэгэн зохицуулалт, хяналт тавих эрх зүйн боломжгүй" гэлээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 197.211.58.74
    2021/11/08

    Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд үлдэгдэл бэлэн мөнгө өгнө Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@g mail.com

    Хариулах