2024/05/19

Эпик тулаант "Хотулан гүнж" УСК-ны албан ёсны трэйлерийн нээлт боллоо

info@inder.mn
2021/10/31

“Шүүдэр” продакшны хоёр дахь түүхэн сэдэвт кино төсөл "Хотулун гүнж-Алтан судрын эрэлд" УСК-ны албан ёсны трэйлерийн нээлт өнөөдөр боллоо.  Тус кино нь Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Хотол цагаан гүнж” түүхэн романаас сэдэвлэсэн бөгөөд романд дүрслэгдсэн хүчирхэг баатрууд, шидэт ертөнц, мөнгөн эвэрт буга, Хайду хааны удам дамжсан шүтээн Алтан дэвтрээ эргүүлэн авах бэрх замд тохиолдох саад бэрхшээл, отоо, дайсны довтолгооныг өгүүлсэн эпик тулаант кино аж. Киноны анхны тизер өнгөрсөн оны 10 дугаар сард цацагдаж байсан бөгөөд хоёр дахь драма хэлбэрийн трэйлер нь 2021 оны 03 дугаар сард цацагдсан билээ. Харин энэ удаагийн трэйлер нь тулаант хэлбэрээр бүтсэн байна. 

"Хотулун гүнж-Алтан судрын эрэлд" УСК-ны албан ёсны трэйлерийг хүлээн авч үзнэ үү.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна