2024/05/19

ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙН ХӨТӨЛБӨРТ НЭГДСЭН КОМПАНИУД САНАЛ СОЛИЛЦОВ

info@inder.mn
2021/10/12


Монголын уул уурхайн үндэсний ассоциациас Хариуцлагатай уул уурхайн хөтөлбөрт нэгдсэн байгууллагуудын хөдөлмөрийн харилцаа, хүний нөөцийн албаныхны туршлага солилцох уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад тус хөтөлбөрт нэгдэн орсон 12 компанийн төлөөлөл оролцож, Хөдөлмөрийн тухай хуулийг  2022 оны 01 дүгээр сарын 01-ээс хэрэгжүүлэхтэй холбоотой гарах сорилт бэрхшээл, боломж нөхцөлүүдийн талаар санал солилцов.


Мөн цаашид тус хөтөлбөрт нэгдэн орсон компаниудын хүний нөөцийн бодлого төлөвлөлт, ажилтнуудын ажиллах нөхцөл нийгмийн баталгаа, цалин хангамжийн бодлогын талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ сайн жишгийн талаар салбар дундаа хуваалцаж асуудал бэрхшээлээ хамтран хэлэлцэж байхаар тогтлоо.Энэ дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс хүний нөөцийн талаар хэрэгжүүлж буй арга хэмжээ үр дүнгийн талаар мэдээлэл бэлтгэж хөтөлбөрт нэгдэн орсон компанийн оролцогчдод танилцуулахаар болов.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна