2024/05/17

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ “НОРДАРТ–ОЛОН УЛСЫН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН ҮЗЭСГЭЛЭН”-ГИЙН ТЭРГҮҮН ГРАН ПРИ ШАГНАЛЫН ЭЗЭН А.ОЧИРБОЛДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

info@inder.mn
2022/01/21

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “НордАрт–Олон улсын Дүрслэх урлагийн үзэсгэлэн”-д “Дэгэрэ” бүтээлээрээ амжилттай оролцож, Тэргүүн Гран при шагнал хүртсэн Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Монголын Урчуудын эвлэлийн хорооны гишүүн, уран барималч А.Очирболдыг хүлээн авч уулзаж, тус үзэсгэлэнг зохион байгуулах хорооноос ирүүлсэн шагналыг гардуулав.

“НордАрт– Олон улсын Дүрслэх урлагийн үзэсгэлэн” нь 1999 оноос эхлэн ХБНГУ-ын Бюделсдорф хотноо уламжлал болгон зохион байгуулдаг Европын томоохон дүрслэх урлагийн төрөлжсөн үзэсгэлэн бөгөөд 2015 оноос эхлэн Монголын уран бүтээлчид уг арга хэмжээнд өөрсдийн уран бүтээлээрээ оролцож, соёл, урлагийн салбарын ололт амжилтыг сурталчилж ирсэн.

Уран бүтээлч А.Очирболдын урласан Монгол морьдын хөшөө эх орны дайны ялалтын бэлгэ тэмдэг болж Москва хотноо, “Ухамсар” хэмээх бүтээл нь Нью-Йорк дахь НҮБ-ын төв байрны талбайд тус тус байдаг.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна