2024/05/19

350 мкв байранд амьдарч байгаа хүмүүсээс татвар авна

info@inder.mn
2021/10/26

150 мкв-аас дээш байртай айл тус бүрийн байрны мкв-ийг бодож 0.3 хувиар татвар авахаар болсон байна. Манай улсад нийт 165 мянган орон сууц байдгаас 150 мкв-аас дээш нь 4300 байр бий. Энэ нь нийт орон сууцны 2.6 хувийг эзэлж байна. Байрны мкв-ийн зах зээлийн ханшийг тооцоолоод, түүний 0.3 хувиар бодож жилд нэг удаа татвар авах юм Тухайлбал, 300-400 сая төгрөгөөр үнэлэгдэх байртай хүн 1.200.000 төгрөгийн татварыг жилд нэг удаа улсад төлөх ажээ. Сангийн яамнаас удахгүй уг татвараас нийт хэдэн төгрөгийг улсад төвлөрүүлэхийг тооцоолж гаргах юм байна. Уг татварт оффис, үйлчилгээний объектууд, мөн гэр хорооллын орон сууц, зуслангийн байшин хамаарахгүй бол дэд бүтцэд холбогдсон хаусууд татвар төлөх юм байна. Ихэвчлэн угсармал орон сууцууд багтах аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна