2024/05/18

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдтай уулзлаа

info@inder.mn
3 цаг 17 минутын өмнө

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхтэй уулзлаа.

Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагаа, хоёр орны иргэдийн зорчих хөдөлгөөн, авч хэрэгжүүлж буй бодлого, мөн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх зорилгоор БНЭУ-д богино, дунд хугацааны сургалтад хамруулах асуудлаар санал солилцов.

Уулзалтад Консулын болон хоёрдугаар нарын бичгийн дарга Р.Ж.МАНАН,  Гадаадын иргэн, иргэн харьяатын газрын дэд дарга Д.Мөнхбаатар,  ГХХАХ-ийн хэлтсийн дарга Ч.Алтансүх нар оролцлоо.

Эх сурвалж: ГИХГ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна