2024/05/18

Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ АНУ-ын Азийн хүрээлэнтэй хамтран MUNCEP хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

info@inder.mn
2022/02/21

Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ нь АНУ-ын Азийн хүрээлэнтэй хамтран Mongolian - U.S. National Civic Engagement Program (MUNCEP) хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсноо дуулгахад таатай байна.

Монгол Улс, АНУ-ын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах ирээдүйн манлайлагчдыг төрүүлэх зорилго бүхий  Хөтөлбөрийн агуулгын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://www.usasiainstitute.org/mongolian-us-national...  холбоосоор орж үзнэ үү.

Цаг хугацааны дараалал:

3 дугаар сарын 10: MUNCEP 2022 хөтөлбөрт оролцох хүсэлтэй иргэдийн өргөдлийг хүлээн авч дуусна.

3 дугаар сарын 21: MUNCEP 2022 хөтөлбөрт оролцохоор шалгарсан иргэдийг зарлана.

3 дугаар сарын 20 – 5 дугаар сар: АНУ-ын Азийн хүрээлэн оролцогчдыг дадлага хийх байгууллагад хуваарилж, дадлагын удирдагчтай холбож өгнө.

6 дугаар сарын 6-10: Хөтөлбөрийн танилцуулга арга хэмжээ болно.

6 дугаар сарын 13 – 7 дугаар сарын 29: Хүлээн авагч байгууллагад дадлага хийнэ.

8 дугаар сарын 1-5: Дадлага хийсэн байгууллага, АНУ-ын Азийн хүрээлэн, ЭСЯ-ны төлөөлөлтэй уулзаж, дадлагын үр дүнг тайлагнана. Монгол Улс, АНУ-ын харилцааны талаар ЭСЯ-ны дипломат ажилтнууд мэдээлэл өгнө.

Хөтөлбөрт оролцогчдод тавигдах шаардлага:

- 18-25 настай

- Бакалаврын эсхүл магистрын шатны сургалтад сурч буй, эсхүл сургуулиа төгсөөд удаагүй байгаа

- АНУ-д байнга оршин суугч (ногоон карттай) Монгол Улсын иргэн эсхүл АНУ-ын иргэншилтэй байх

- Манлайлах ур чадвартай, харилцааны өндөр чадвартай

- Нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмэр оруулсан туршлагатай

- Англи хэлний өндөр мэдлэгтэй (бичгийн болон аман)

- Эцэг, эх нь Монгол Улсын иргэн байх

Бүрдүүлэх материал:

Хөтөлбөрт оролцогчид 2022 оны 3 дугаар сарын 10-ны дотор дараах баримт бичгийг /англи хэлээр/ бүрдүүлж usasiainstitute@hotmail.com цахим хаягаар илгээнэ үү. Хөтөлбөрийн талаарх аливаа асуултад АНУ-ын Азийн хүрээлэнгийн 757-373-8398 утсаар холбогдон хариулт авах боломжтой.

- Товч намтар, зурагтай (resume with photo)

- Хөтөлбөрт оролцох зорилго ба үр нөлөөг тодорхойлсон нэг нүүр зохион бичлэг.  Яагаад хөтөлбөрт оролцохыг хүсч буй болон хөтөлбөрт оролцох нь Таны ирээдүйд хэрхэн нөлөөлөх талаар зохион бичлэгтээ тусгасан байна.

- Сүүлийн улирлын сурлагын дүнгийн хуулга

- АНУ-д байнгын оршин суугч эсхүл тус улсын иргэншилтэй болохыг нотолсон баримт бичгийн хуулбар

- Монгол гаралтайг нотолсон баримт бичгийн хуулбар. Тухайлбал, эцэг эхийн Монгол Улсын иргэний баримт бичгийн хуулбар байж болно.

- Тодорхойлох захидал

Хөтөлбөрт оролцохтой холбогдох бүхий л зардлыг оролцогч өөрөө хариуцна.

Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна