Оросын довтолгоо Украины цэргийн байгууламжууд руу чиглэнэ гэж Оросын Батлан хамгаалах яамнаас мэдэгдээд байсан.
Тэгвэл Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оросууд Украины хил болоод цэргийн байгууламжууд руу довтолж эхэлсэн хэмээв.
Тэрээр улс даяар байлдааны бэлэн байдал зарлаж дайнд ялахаа амласан бөгөөд иргэдийг айж сандрахгүй байхыг уриаллаа.
>Оросын Батлан хамгаалах яамны мэдэгдэлд "Украины агаарын довтолгооноос хамгаалах байгууламж, цэргийн зориулалттай нисэх буудлуудыг нарийн бэлтгэсэн зэвсгээр идэвхгүй болгож байна" хэмээжээ.
Украины томоохон хотуудын ойролцоо дэлбэрэлтийн чимээ сонсогдож эхэлснийг CNN мэдээлсэн.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна