2024/05/19

Ам.доллар 2018 төгрөгтэй тэнцлээ

info@inder.mn
2021/10/26

Өмнөх сарын дунд үеэс ам.долларын ханш суларч эхэлсэн. Тэгвэл өнгөрсөн 27-ноос уг валютын ханш эргэн чангарч байна.

Өнөөдрийн байдлаар зарах ханш хамгийн дээд тал нь  валют арилжааны төвүүд дээр 2018 төгрөгтэй тэнцээд байна. Харин арилжааны банкуудад авах ханш 2002-2007 төгрөг байгаа бол  зарах ханш 2012-2015 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.

Ам.долларын ханш  цаашид буурах төлөв байхгүйг эдийн засагчид хэлж байсан ч оюутолгойн бүтээн байгуулалтын санхүүжилттэй холбоотойгоор ам.долларын ханш буурна гэх хүлээлт байсан юм. Харин энэ хүлээлт байхгүй боллоо.

Б.Сансар



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна