2024/05/17

АН-аас “Хөгжлийн банк”-ны асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулах шаардлагатай гэж үзэв

info@inder.mn
2022/03/04

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс “Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулах шаардлага’’ нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Хөгжлийн банк 3.2 их наяд төгрөгийн зээл олгосон бөгөөд үүний талаас илүү хувь нь буюу 1.7 их наяд төгрөг муу зээлийн ангилалд багтаад буй. Хөгжлийн банкийг шалгах УИХ-ын ажлын хэсэгт орсон АН-ын бүлгийн гишүүд уг банкийг маш том луйврын систем болжээ гэж дүгнэжээ. Энэ үйлдлийг таслан зогсоох үүднээс түр хороо байгуулах нь зүйтэй гэж үзэж буй аж.

УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны зөвлөх, эдийн засгийн ухааны доктор Р.Даваадорж "Эрх мэдэлтнүүд хууль өөрчилж Хөгжлийн банкийг дампууруулсан. Энэ банкийг цааш авч явъя гэж байгаа бол улстөрчдийн оролцоог халах хэрэгтэй. Бодлогоо анхаарах ёстойгоос биш аж ахуйн нэгжүүдийг харлуулах чухал биш" гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна