2024/05/17

Өнөөдөр Гавьяат багш, Гавьяат нисгэгч, Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн ЭРХМҮҮД

info@inder.mn
2022/03/21

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна.

Монгол Улсын Их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимийн зөвлөх багш, Шинжлэх ухааны доктор Каманы Улекпанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат багш цол хүртээв.

Тэрбээр боловсролын салбарт 50 гаруй жил үр бүтээлтэй ажиллахдаа биологи, байгаль-экологийн олон зуун мэргэжилтэй боловсон хүчин, эрдэмтэн, багш, судлаачдыг бэлтгэж, сургалт, судалгааны 60-аад ном, гарын авлага, эрдэм шинжилгээний 100 гаруй бүтээл туурвиж, 4 шинэ бүтээл, оновчтой санааг дэвшүүлэн, 7 бүтээлийг үйлдвэрлэл практикт нэвтрүүлж, 3400 гаруй зүйлийн 14500 гаруй шавжийн эталон материал бүхий судалгааны санг бий болгон, 7 зүйлийн шавж, үет хөлт амьтдыг шинээр нээн илрүүлж, 80 гаруй зүйлийн амьтныг амьтны аймагт шинээр тэмдэглэж, биологийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

ТАТЕГИЙН ЕТЕКБАЙД СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛ ХҮРТЭЭЛЭЭ

Монгол Улсын соёлын салбарт 48 жил ажиллахдаа хэвлэлийн бүтээгдэхүүний чанар, хүртээмжийг сайжруулах, чөлөөт хэвлэлийг хөгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж, Төрөөс соёлын талаар баримтлах бодлогын баримт бичиг, хууль тогтоомжийн төслүүдийг боловсруулахад арга зүйгээр хангаж, улс орны хөгжил, хэвлэлийн салбарын тулгамдсан асуудлаар олон арван бүтээл туурвиж, дэлхийн 100 гаруй, үндэсний 320 гаруй үлгэрийг орчуулан хэвлүүлж, ард түмнийхээ оюуны хэрэгцээг хангахад мэдлэг чадвараа дайчлан ажилласан хөдөлмөр зүтгэл, хэвлэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд оруулсан бодит хувь нэмрийг нь үнэлэн “Дастан” ХХК-ийн зөвлөх, Соёл судлалын ухааны доктор, судлаач Татегийн Етекбайд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ.

ТАШТУАНЫ АУЕЗИЙГ ГАВЬЯАТ НИСГЭГЧ ЦОЛООР ШАГНАЛАА

Монгол Улсын иргэний агаарын тээврийн салбарт тасралтгүй 36 жил ажиллахдаа 20,8 мянган цагийн нислэгийг амжилттай туулж, шинээр нээгдсэн нислэгүүдийн аюулгүй байдлыг хангахад идэвх санаачилгатай ажиллаж, 1991 оноос хойш Засгийн газрын экипажийн бүрэлдэхүүнд багтан гадаад айлчлалын тусгай, онцгой үүргийн нислэгүүдийн аюулгүй ажиллагааг хангаж, салбарын залуу боловсон хүчнийг сургаж, дадлагажуулахад мэдлэг туршлагаа зориулж, Халдварт цар тахал өвчний үед гадаадаас иргэдээ авч ирэх 25, олон улсын карго ачаа тээврийн 45 удаагийн тусгай үүргийн нислэгийг амжилттай гүйцэтгэж, Иргэний нисэхийн салбарын хөгжилд оруулсан бодит хувь нэмрийг нь үнэлэн “МИАТ” Төрийн өмчит хувьцаат компанийн Нислэгийн хэлтсийн дарга Таштуаны Ауезийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавьяат нисгэгч цолоор шагнав.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна