2024/05/19

"Илүүдэл жингүй-Эртэч Монгол" аяны хүрээнд 536,401 иргэн идэвхтэй дасгал хөдөлгөөнд хамрагдаад байна

info@inder.mn
1 цаг 36 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилга, Биеийн тамир, спортын улсын хорооноос зохион байгуулж буй “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяны 45 дахь өдөр болж байна.

Аян эхэлсэн өдрөөс хойш нийт 536,401 иргэн идэвхтэй дасгал хөдөлгөөнд хамрагджээ. Харин өчигдөр 23,075 иргэн 283 спорт заал, 46 фитнес, 84 гадаа талбай, 46 клуб, 205 чийрэгжүүлэх танхим, 60 соёлын төв, найман усан бассейнаар үнэ төлбөргүй үйлчлүүлж, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийсэн байна.

Улсын хэмжээнд 283 спорт заалыг 06:30-07:30 цагийн хооронд үнэ төлбөргүй болгосон бөгөөд Хөвсгөл аймгийн иргэд өчигдөр хамгийн идэвхтэй байлаа. Тус аймгийн 3,216 иргэн өнөөдөр “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аянд хамрагджээ.

 

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна