2024/05/19

“СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ” СЭДЭВТ ҮНДЭСНИЙ VIII ДУГААР СУРГАЛТ, СЕМИНАР БОЛЛОО

info@inder.mn
2022/04/29

Үндэслэл: П.Н Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг нь Олон улсын сувилагчдын өдрийг угтан сувилахуйн тусламж үйлчилгээнд сувилагч мэргэжилтнүүдийн үүрэг оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх, сувилагч мэргэжилтнүүдийн эрдэм судлалын ажлыг дэмжиж, нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлэх, мэдлэг ур чадварыг хөгжүүлэх, сувилахуйн шинжлэх ухааны шинэ арга, технологийг нэвтрүүлэх, сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, сувилахуйн тусламж үйлчилгээний онцлог, сувилагч мэргэжилтний ажил үүргийн ач холбогдлыг үйлчлүүлэгч олон нийтэд таниулах зорилгоор 2015 оноос эхлэн Үндэсний хэмжээнд сувилагч мэргэжилтнүүдийнхээ дунд энэхүү сургалт, семинарыг зохион байгуулж эхэлснээс хойш, уламжлал болсон бөгөөд, энэ 2022 онд VIII  дахь удаагийн сургалт семинарыг зохион байгуулж байна.
2022 оны Олон улсын сувилагчдын өдрийг Монгол улсын хэмжээнд “Сувилагчдын бие даасан байдал-Сувилахуйн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулъя” ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон.
Зорилго: Сувилахуйн тусламж үйлчилгээний аюулгүй байдлыг сайжруулахад тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх түүний шийдвэрлэх, арга замыг эрэлхийлэх, сувилагч мэргэжилтний эрдэм судлалын ажлыг дэмжих, судлаач сэтгэлгээг хөгжүүлэх, нотолгоонд суурилсан эмнэлзүйн мэдлэг ур чадварыг хөгжүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд энэхүү сургалт семинарын зорилго оршино.
 
“Сувилахуйн тусламж үйлчилгээний аюулгүй байдал” сургалт семинарын үеэр зохион байгуулах үйл ажиллагаа:
 
Сургалт семинарын эхний өдөр буюу 2020.04.28-ний өдөр:

  • Сувилахуйн тусламж үйлчилгээний аюулгүй байдал, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын чиглэлээр Япон, АНУ-ын ололт амжилт, нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээний орчин үеийн чиг хандлагын талаар гадаадын профессор багш нар орчин үеийн чиг хандлагын талаар боловсролын лекц уншина.
  • Сувилагч мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээний бүтээлийн хэлэлцүүлэг, санал солилцож, туршлага судлах үйл ажиллагаа зохион байгуулна.

Сургалт семинарын 2 дахь өдөр буюу 2019.04.29-ны өдөр:

  • Сувилахуйн удирдах ажилтнуудад зориулсан техникийн бус ур чадварын сургалтыг Эрдэм шинжилгээ сургалт хамтын ажиллагаа эрхэлсэн дэд зохирал О.Батгэрэл дарга явуулна Уг сургалтад нийт 80 гаруй сувилахуйн хариуцсан мэргэжилтэн сувилахуйн албаны дарга, арга зүйч нар хамрагдана. УГТЭ -ийн Яаралтай тусламжийн тасаг, Мэс засал, Мэдээгүйжүүлэг, Дотор, Мэдрэл, Оношлогооны лавлагаа төвүүдэд дадлага сургалтууд явагдана.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна