2024/05/19

ЗАСГИЙН ГАЗРЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ДАГУУ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ЭРТ ИЛРҮҮЛЭГ АМГАЛАН АМАРЖИХ ГАЗАР ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШЛИЙН ЭМНЭЛЭГТ ЭХЛЭЖ БАЙНА

info@inder.mn
2022/05/01

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд тогтмол хамрагдах нөхцөлийг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулж, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зорилгоор Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/139 дүгээр тушаалын дагуу 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог эрүүл мэндийн байгууллагуудыг түшиглэн 6 насны багцаар улс орон даяар эхэллээ. Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь “ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ТӨВ”-ийг 510м2 талбайд 18 өрөөг шинээр засварлан, бүрэн тохижуулж, үйл ажиллагааны нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ЭМЯ-ны газрын дарга нар, НЭМГ-ын орлогч дарга болон Амгалан амаржих газрын удирдлага, эмч, ажилчид, БЗД-ийн 16 хорооны “Насан-Урт” өрхийн эрүүл мэндийн төвийн хамт олон оролцлоо. Өнөөдрийн үзлэгээр БЗД-ийн 16 дугаар хорооны 34 /18-30 насны-22, 31-45 насны-3, 46-60 насны-9, 61-ээс дээш насны-9 / иргэнд эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээ, оношилгоог амжилттай хийлээ. 
 

 
 
  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна