2024/05/19

Түр оршин суугч иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулахын тулд хаягийн шилжилт хийлгэх шаардлагатай

info@inder.mn
2022/08/16

 2022-2023 оны хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн бүртгэл энэ сарын 10-нд эхэлсэн. Өнөөдөр /2022.08.16/ 08:00 цагийн байдлаар нийслэлд цэцэрлэгийн насны нийт 80,886 хүүхдийн бүртгүүлжээ.

  • Багануур дүүрэг 1094,
  • Багахангай дүүрэг 175,
  • Баянгол дүүрэг 12667,
  • Баянзүрх дүүрэг 21935,
  • Налайх дүүрэг 1921,
  • Сонгинохайрхан дүүрэг 16613,
  • Сүхбаатар дүүрэг 7145,
  • Хан Уул дүүрэг 13054,
  • Чингэлтэй дүүрэг 6282 хүүхэд E-Mongolia системээр хүсэлтээ илгээсэн байна. Цахим бүртгэл ямар ч ачаалалгүй, хэвийн ажиллаж байна.
  • ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АСУУЖ БУЙ НИЙТЛЭГ 8 АСУУЛТЫГ ОРУУЛЛАА
    E-Mongolia аппликэйшн ашиглах боломжгүй бол хэрхэн бүртгүүлэх вэ? - 
  • Та өөрт ойр байрлах төрийн өмчийн цэцэрлэг дээр очиж, дэмжих багийн тусламжтайгаар хүсэлтээ илгээлгэх боломжтой. (Хүүхдийн болон асран хамгаалагчийн бичиг баримт шаардлагатай)
  • Хүүхдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү үйлчилгээг авах шаардлагатай бол хаана хандах вэ? - Хэрвээ хүүхдийн асран хамгаалагч /Өвөө, эмээ, ах, эгч гэх мэт/ тухайн үйлчилгээг авах шаардлагатай тохиолдолд өөрийн болон хүүхдийн бичиг баримтыг бүрдүүлэн өөрт ойр байрлах төрийн өмчийн цэцэрлэг дээр очиж дэмжих багийн тусламжтайгаар хүсэлтээ илгээлгэх боломжтой.  
  • Өнгөрсөн жил цэцэрлэгт явж байсан хүүхдийг дахин бүртгүүлэх үү? - Та e-mongolia.mn системийн “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт” үйлчилгээгээр “Одоо суралцаж байгаа цэцэрлэгт үргэлжлүүлэн хамруулна” гэсэн сонголтыг хийж хүсэлтээ илгээснээр таны хүүхэд одоогийн сурч буй цэцэрлэгт үргэлжлүүлэн суралцах боломжтой.  
  • Өмнөх жилүүдэд хяналтын тоонд багтаагүй хүүхдийг бүртгүүлж болох уу? - Та e-mongolia.mn системийн “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт” үйлчилгээгээр цэцэрлэгт хамруулах хүсэлтээ илгээж болно.  
  • Одоо хувийн цэцэрлэгт байгаа хүүхдийг улсын цэцэрлэг рүү шилжүүлж болох уу? - Та e-mongolia.mn системийн “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт” үйлчилгээнд “Одоо суралцаж байгаа цэцэрлэгт үргэлжлүүлэн хамруулахгүй” гэсэн сонголтыг хийж хүсэлтээ илгээснээр таны хүүхдэд боломжит сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг үе шаттай санал болгохыг анхаарна уу.
  • Орон нутгийн хаягтай болон түр оршин суугч иргэд хүүхдээ хэрхэн цэцэрлэгт хамруулах вэ? - Нийслэлийн цэцэрлэгт хүүхдээ хамруулах хүсэлтийг цахимаар илгээхийн тулд Та оршин суугаа хорооны улсын бүртгэлийн ажилтанд хандаж 2022 оны 08 дугаар сарын 24-ний 17:00 цагаас өмнө хаягийн шилжилт хөдөлгөөнөө хийсэн байх шаардлагатай.  
  • Хувийн цэцэрлэгт өгөх гэж байгаа бол хаягаа шилжүүлэх шаардлагатай юу? - Шаардлагагүй.
  • Хүүхдээ ямар цэцэрлэгт хуваарилагдсанаа хэрхэн мэдэх вэ? - 2022.08.26-наас хойш бүртгэлтэй утасны дугаар мессежээр мэдээлнэ. 

эх сурвалж: Боловсролын ерөнхий газар



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна