ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров өчигдөр Россия-1 телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа Украин улстай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх боломжийн талаар байр сууриа илэрхийлжээ.
Ингэхдээ тэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний төрийн Думын гишүүдтэй уулзахдаа саяхан илэрхийлсэн байр суурийг давтсан байна.
“Бид хэлэлцээ хийхээс татгалзахгүй, гэхдээ энэ үйл явцыг хойшлуулах тусам бидэнтэй тохиролцоонд хүрэхэд хэцүү болно гэдгийг ойлгох хэрэгтэйг ерөнхийлөгч уулзалтад оролцогчдод хандаж хэлсэн” гэж Лавров ярьжээ.
Киевийн эрх баригчид зөвхөн Украин ялсны дараа хэлэлцээний ширээний ард суух боломжтой гэж үзэж байгааг Лавров энэ үеэр шүүмжилсэн байна.
“Украины газар нутгаас гарсны дараа хэлэлцээ хийх нөхцөлийг тэд тулгаж байгаа. Тэдний санааг Лондон, Брюссель, Вашингтонд өөгшүүлж байна. Хэрвээ энэ нь тэдний сонголт юм бол ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний тодорхойлсон цэргийн тусгай ажиллагааны зорилгыг хэрхэн биелүүлэхээ бид мэдэж байна” гэж тэр ярьжээ.
Эх сурвалж: ТАСС
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна