2024/05/20

Өвөрхангай аймаг газар хөдлөлтийн 7-9 баллын бүсэд оршдог тул эрсдэлийг бууруулахаар ажиллаж байна

info@inder.mn
2023/04/26

Баруунбаян-Улаан, Богд сумын заагаар орших Алтайн нуруу нь газар хөдлөлтийн идэвхтэй хагарлын систем юм.

Энэ бүсэд 1998 оны зургаадугаар сарын 15-ны өдөр голомтондоо 6-7 баллын хүчтэй, 5.6 магнитудын газар хөдлөлт болсон нь Улаанбаатар хотод 3-5 баллаар мэдрэгдэж байжээ.

2021 онд Богд суманд 3.8, Гучин-Ус суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлсөн бол 2022 онд Богд, Нарийнтээл суманд 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлсөн.

Мөн 2023 он гарсаар Богд сумааас баруун урагш 27 километрийн зайд 4.9 магнитудын газар хөдлөлт болсон нь одоогоор хамгийн хүчтэйд тооцогдож байгаа юм.

Улсын хэмжээнд газар хөдлөлтийн давтамж жил ирэх тусам нэмэгдэж байгаа ба 2023 он гарсаар 11033 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ. Үүнээс 3.5 магнитуд болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 17 болсон байна.

Иймд аймгийн Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай дэд зөвлөлөөс 2023 онд газар хөдлөлтийн үед эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах чиглэлээр 4 бүлэг, 24 арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна. 

Эх сурвалж: Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна