2024/05/19

“Нээлттэй-Өмнөговь, Иргэн таны боломж” нээлттэй өдөрлөг болж байна

info@inder.mn
2023/04/28

Өмнөговь аймгийн ЗДТГ-аас иргэдэд төрийн үйлчилгээ, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд болон бусад мэдээллийг хүргэх зорилгоор “Нээлттэй-Өмнөговь, Иргэн таны боломж” нээлттэй өдөрлөгийг Өмнөговь аймгийн спорт цогцолборт энэ 27-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Өдөрлөгт хүрэлцэн ирснээр иргэд газрын харилцаа, төрийн цахим үйлчилгээ, Хүнс хөдөө, аж ахуй, Байгаль орчин, жижиг дунд үйлдвэрлэл, Дулаан хангамж, харилцаа холбоо, банк санхүүгийн чиглэлийн төр, хувийн хэвшлийн 29 байгууллагын мэдээлэл үйлчилгээг нэг дороос авах боломжтой юм.

Өмнөговь аймаг 74 мянган хүн амтай бөгөөд 2050 он гэхэд суурин хүн амынхаа тоогоо Улаанбаатар хотын дараа орох төвлөрсөн хот болох зорилт тавьжээ. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлоготой уялдуулан Нутгийн хишиг хөтөлбөрийн хүрээнд хүн ам, эдийн засгаа тэлэх, иргэдийг орон нутагтаа ая тухтай амьдрах бүхий л боломжоор нь хангахыг зорьж олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгааг орон нутгийн удирдлагууд онцолж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна