2024/05/19

Захиргааны актын төслийн хэлэлцүүлэг болов

info@inder.mn
2023/05/01

Хэлэлцүүлэгт согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг болон согтууруулах ундааны үйлдвэрлэл, импортын үйл ажиллагаа эрхэлдэг 80 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон бөгөөд дараах баримт бичгийн төслийг танилцуулж, санал авав.

 Үүнд: 

1) “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн тоог тогтоох тухай”  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайд,  Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалын төсөл;

2) Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмших аж ахуйн нэгжийн ангилал, тавигдах ерөнхий шаардлагын төсөл;

3) Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгох дуудлага худалдааг зохион байгуулах журмын төсөл;

4) Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бүртгэл болон холбогдох бусад мэдээллийг агуулсан мэдээллийн цахим санг бүрдүүлэх, ашиглах, баяжуулах журмын төсөл;

5) Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн тоог тогтоох тухай Засгийн газрын тогтоолын төсөл;

6) Согтууруулах ундааны үйлдвэрлэлийг шугамын оролт, гаралтыг тоолууржуулсан зориулалтын тоног төхөөрөмжид тавигдах шаардлага, нэгдсэн сүлжээнд холбох, үйл ажиллагаанд хяналт тавих журмын төсөл

Эх сурвалж: ХХААХҮЯ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна