2024/05/19

Нийслэлийн өмчид 126 айлын орон сууцны барилга байгууламж бүртгэн авахыг НИТХ-аас дэмжлээ

info@inder.mn
2023/05/02

Гамшигтай тэмцэх, онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэх хүрээнд Чингэлтэй дүүргийн гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн барилгыг ашиглалтад оруулав.

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн барилга баригдаж байгаа бөгөөд 32 автомашинаар парк шинэчлэлт хийснээр тусгай зориулалтын автомашины хангамж 64 хувиас 87 хувь, багаж хэрэгслийн хангалт 44.5 хувиас 62 хувь болж өссөн.

Үүний үр дүнд гал түймэр унтраах, аврах ангиуд 4,432 хүнийг аварч, 242,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийн хамгаалсан бөгөөд 2023 оны эхний улиралд гарсан нийт дуудлагын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 21.5 хувиар буурсан дүнтэй байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийслэлд тулгарч байгаа асуудлыг шийдэхэд Монгол Улсын Засгийн газар, холбогдох яам, иргэдийн төлөөлөгчид, хувийн хэвшил бүгд хамтран ажиллаж буй нь үр дүнгээ өгч байгааг эдгээр мэдээллээс харж болно. Хотын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудыг үргэлжлүүлэх, асуудлаа хамтдаа шийдэхэд бүгдийн оролцоо чухал байх болно” хэмээлээ.

Мөн хурлаар нийслэлийн хэмжээнд агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажлын талаар Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө танилцуулсан юм.

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн нийслэлийн өмчид 126 айлын орон сууцны барилга байгууламж бүртгэн авах талаар танилцуулсан бөгөөд тус барилгыг нийслэлийн өмчид бүртгэж авахыг НИТХ-аас дэмжлээ.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна