2024/05/19

Ж.Сүхбаатар: “Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр идэвхгүй 63 уулзвар ачаалал хуваалцана

info@inder.mn
2023/05/02

Хот тойрсон авто замын хөдөлгөөнийг бий болгоно гэдгийг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар өнөөдөр болсон НИТХ-д танилцууллаа. Хотын хойд хэсэгт 42.7 км, урд хэсэгт 33 км, босоо чиглэлд 17.3 км нийт 93 км тойрог замыг үүсгэснээр хотын гол замуудын ачааллыг 20-30 хувиар бууруулах гэнэ. “Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулахад чухал ач холбогдолтой аж. Төслийн хүрээнд хэрэгжих “Сэлбэ сэргэлт” төсөл одоогоор судалгааны шатандаа явж байгаа юм байна. Урьдчилсан тооцооллоор Сэлбэ Дунд гол дагуу шинээр 21.6 км авто зам, түүнийг дагасан 18 туслах гүүр, 4 гүүрэн байгууламж, 9 нүхэн гарц, 43.2 км явган болон унадаг дугуйн зам, 68 нийтийн тээврийн зогсоол бүхий тусгай замын нийтийн тээврийн чиглэлийг үүсгэх гэнэ. Үүний дүнд авто замын идэвхгүй бүс болох 63 уулзвар гарцын хөдөлгөөн эрчимжиж гол замын ачаалал буурахад ихээхэн нөлөө үзүүлнэ гэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна