2024/05/19

Төрийн байгууллагын 1464 албан тушаалтанд авлигын эсрэг сургалт зохион байгуулав

info@inder.mn
2023/05/03

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны 4 дүгээр сарын 24-30-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгийн захиран зарцуулалт, Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилт, ИНЕГ-т гадаад сургалтын үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүн, хэрэгцээ шаардлага, мэргэжилтэн бэлтгэх бодлого, сонгон шалгаруулалт, төсвийн захиран зарцуулалт зэрэгт дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулав.

Иргэн, аж аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн II эмнэлэг, ерөнхий боловсролын 44, 47 дугаар сургууль, Баянгол дүүргийн цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зэрэг байгууллагын албан тушаалтнуудын ёс зүй, хүнд сурталд хамаарах нийт 12 гомдолд холбогдох ажиллагааг хийв.

Өнгөрсөн долоо хоногт төрийн байгууллагын 1464 албан тушаалтанд авлигын эсрэг сургалт зохион байгууллаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна