“Чиндао шар айргийн музей” нь БНХАУ-ын Чиндао хотын Дэнжөү замын 56-р дугаарт байрлах Чиндао шар айргийн үйлдвэр нь Чиндао шар айргийн үүсэж буй болсон газар ажээ.
Тус Чиндао шар айргийн үйлдвэрийн 100 жилийн ой 2003 оны 8 дугаар сарын 15-ны өдөр тохиосон бөгөөд энэ өдөр тус музей албан ёсоор нээлтээ хийсэн байна. Өдгөө нэг цаг тутам 60 мянган тонн шар айраг үйлдвэрлэх хүчин чадалтай.
Чиндао шар айргийн музей нь Зуун жилийн турш өөрчлөгдөөгүй үлдсэн дарсны анхилам үнэрийг хадгалж, Герман загвар, тоног төхөөрөмжийг бүрэн ашигласан Хятадад алдартай, Дэлхийд нэртэй шар айргийн музей болон хөгжжээ.
Энэхүү шар айргийн музейд Чиндао шар айргийн хөгжлийн явц, архи нэрэх мэргэжлийг орчин үеийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай хослуулан, Өрнө болон Дорно дахины соёлыг нэгтгэж, соёлын түүх болоод архи нэрэх мэргэжил, шар айргийн үнэлэмж, амтат хоол, зугаа цэнгэл, худалдаа зэргийг нэгтгэсэн жуулчдын анхаарлыг татахуйц жуулчны бааз болгон хөгжүүлжээ.
1906 оны Мюнхений үзэсгэлэнгийн үеэр "Чиндао" шар айраг алтан медаль хүртжээ
-Чиндао шар айргийн анхны постер
Та Чиндао хотын үзэсгэлэнт байгальтай танилцахын зэрэгцээ Чиндао шар айргийн музейгээр зочилсноор 100 жилийн түүхтэй архины үйлдвэрийн нэрсэн, хамгийн амттай цэвэр шар айраг, үнэгүй шош амсах боломжтой юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна