2024/05/17

Турк улсын “Medical park” эмнэлэг хүүхдийн цусны эмгэг, хавдрын чиглэлээр ЭХЭМҮТ-тэй хамтран ажиллаж байна

info@inder.mn
2023/10/18

Турк улсын улсын “Medical park” эмнэлгээс хүүхдийн цусны эмгэг, хавдар судлалын нарийн мэргэжлийн эмч нар манай улсад хүрэлцэн ирж, ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг, хавдар судлалын тасгийн үйл ажиллагаатай танилцан, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Тодруулбал, эмч мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулж, харилцан туршлага солилцох, мөн хүүхдэд ясны хэм шилжүүлэн суулгах хагалгааг Монгол Улсад ойрын хугацаанд нэвтрүүлэх боломжийн талаар ярилцсан байна.

Монгол Улсад жилд 110-130 орчим хүүхэд хавдраар оношлогддог. ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг, хавдар судлалын тасаг нь хүүхдэд тохиолддог цусны эмгэг, хавдрын оношилгоо, эмчилгээг хийдэг ба жилд 1500 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлдэг байна. Хорт хавдар зөвхөн насанд хүрэгчдэд тохиолддог өвчин биш бөгөөд бага насны хүүхдэд ч мөн хавдар тохиолддог. Хүүхдүүд 16 төрлийн хавдар, түүн дотроо 100 гаруй нарийн түвшний хорт хавдраар өвдөх эрсдэлтэй байдаг аж. “Хүүхдийн хорт хавдар насанд хүрэгчдийнхээс өөр. Хүүхдэд тохиолдож байгаа хорт хавдрын 95 хувийнх нь шалтгаан тодорхой бус ирдэг” талаар ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг, хавдар судлалын тасгийн эмч мэргэжилтнүүд хэлж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна