2024/05/17

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг хийлээ

info@inder.mn
2023/09/23

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвтэй хамтран Сүхбаатар дүүргийн 153-р цэцэрлэгийн 30 гаруй хүүхдэд эрт илрүүлгийн үзлэг хийж, 19 багшид чадавхжуулах сургалт, 3 эцэг, эхэд сэтгэл зүйн зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаа.

Энэхүү эрт илрүүлэлт, урьдчилан сэргийлэх үзлэг нь хөгжлийн хоцрогдол бэрхшээл үүсэх эрсдэлээс сэргийлэх чухал ач холбогдолтой юм. 2023 онд хөгжлийн бэрхшээл үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор үзлэг оношилгоо хийх, эцэг, эх, багш арга зүйчдэд чадавхжуулах сургалт нөлөөллийн ажлыг үе шаттайгаар Сүхбаатар дүүрэг, Баянгол дүүрэгт тус тус зохион байгууллаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна